The EBRD helps small and medium-sized businesses grow, succeed, then grow again, becoming genuine catalysts for their local economies, then their region.
We connect our clients to local consultants and international advisers who can help transform a huge range of businesses. From the smallest looking to grow to those going global, our expert network of doers, thinkers and advisers help our clients to step up and start thinking big.
We support businesses from many industries, such as food and beverages, wholesale and retail distribution and construction and engineering. We don’t just work in the capital city. In fact, 34 per cent of our projects are outside Ulaanbaatar.
Whether it’s a new website, a quality management system, a marketing strategy or even a completely new governance structure, we work with you to define the best project to fit your needs. Then, we’ll support you through the whole process, using our years of experience to make sure the project achieves the best results. One year after every project, we return to measure the impact we made. And the results speak for themselves.
Within a year of a project:
-
69 per cent of our clients in Mongolia increase their turnover – with a median increase of 34 per cent – and 50 per cent improve their productivity, as they expand their business
-
67 per cent see significant job creation
Key documents
Case studies
Бид жижиг дунд бизнесүүдэд өсч, хөгжиж, амжилтанд хүрч, цаашид өргөжин тэлж, орон нутгийн эдийн засаг төдийгүй цаашилбал бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хурдасгуур болоход нь туслах зорилготой.
Бид төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг өргөжин, хөгжихэд нь тусалж чадах дотоодын болон олон улсын зөвлөхүүдтэй холбож өгдөг. Манай туршлага, мэдлэгтэй зөвлөхүүд таныг дэлхийн хэмжээнд сэтгэж улмаар бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Бид хүнс, ундаа болон бөөний ба жижиглэн худалдаа, барилга угсралт зэрэг төрөл бүрийн салбарын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг. Манай үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт хэрэгждэг. Манай төслүүдийн 34 хувь нь аймгуудад хэрэгжсэн.
Шинээр вэбсайт хөгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, маркетингийн стратеги болон цоо шинэ засаглалын бүтцийг бий болгох зэрэг таны хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцэх төслийн хэрэгцээг тодорхойлоход бид хамтран ажиллана. Түүнчлэн бид олон жилийн туршлага дээрээ үндэслэн төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлнэ. Төсөл дууссанаас хойш нэг жилийн дараа бид компанитай дахин холбогдож, төслийн үр дүнгийн үнэлгээ хийдэг. Ийнхүү бидний ажлын үр дүн ил тод харагддаг.
Төсөл хэрэгжүүлсэнээс хойш жилийн дараа:
-
Манай харилцагчдын 71 хувь нь жилийн борлуулалтын орлогоо дунджаар 32 орчим хувиар нэмэгдүүлсэн ба 52 хувь нь ажлын бүтээмжээ нэмэгдүүлж чадсан.
-
Бизнесээ өргөжүүлсэн компаниудын 66 хувь нь нэлээд олон тооны ажлын байр шинээр бий болгосон.
Тавигдах шаардлага
Дараах шаардлагыг хангасан аж, ахуйн нэгж (ААН) төсөлд хамрагдах боломжтой:
-
ААН-ын хэмжээ: Жилийн борлуулалт 50 сая евро хүртэл эсвэл нийт хөрөнгө 43 сая еврогоос бага байх. Түүнчлэн нийт ажиллагсдын тоо 500-аас бага аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
-
Өмчлөлийн байдал: Өмчийн дийлэнх нь тухайн орны иргэдийн эзэмшилд байх
-
Үйл ажиллагаа явуулсан хугацаа: Доод тал нь хоёр жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх.
-
Салбар: Ихэнх салбарын ААН-үүд хамрагдах боломжтой. Гэвч боловч уул уурхай, олборлох салбар, цэргийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэл, тамхи мөрийтэй тоглоомын эсвэл санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй ажиллах БОЛОМЖГҮЙ.
-
Ёс зүй: Бид хамтран ажиллаж буй компаниуддаа ёс зүйн өндөр хэм хэмжээтэй, түүнийг ханган ажилладаг байх шаардлагыг тавьдаг. Төслийн үйл ажиллагаанд саад учруулахуйц хууль зүйн байгууллага, шүүхэд шийдэгдээгүй хэрэгтэй аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаггүй.