Businesses need your know-how
We believe that businesses need professional know-how to grow and stay competitive. We also know that while successful consultancy projects can transform businesses, many of the companies we work with have never sought outside help before and find it difficult to know where to place their trust.
That’s where we come in. We connect businesses with local consultants for dynamic projects in a range of areas of expertise, explaining the process and sharing the project cost with the client.
Working with us
Whether you are a specialised consulting company or provide a broad range of services, we are looking for experts who can help our clients achieve their goals.
Our clients demand high-quality services. In return, we make sure working with us is as simple as possible. We support you through the project process, from the diagnostic phase through to completion, helping you establish a working relationship with the client and ensuring that each project has a clearly-defined scope. Our results speak for themselves. About 82 per cent of our clients have never worked with a consultant before starting their project. By the time we carry out our project evaluation one year after the project is completed, almost 95 per cent say they would hire a consultant again – and almost half have already done so.
Working with us also means you join a growing global network of over 8,500 professionals. This gives you the opportunity to exchange ideas, and share best practices for your field. Together, we have already helped more than 30,000 companies in different countries fulfil their growth potential.
Professional development
We know how important it is to keep broadening your expertise. We have a series of courses that shares essential skills, resources and techniques for effective and impactful consulting as well as for running a successful consulting business. The courses deliver the know-how necessary to go from embarking on a consulting career to running a profitable business and will help you deliver high quality advice that small and medium-sized businesses are ready to pay for.
Whatever your level of experience, our training courses provide best in class consulting tool kits and frameworks to help you take your ambitions forward and build a durable consulting business. So, whether you’re an expert looking to use that knowledge as a professional consultant, a young consultant seeking to build up your consulting skills, a senior member of a consulting firm eager to learn about new specialisations or the owner of a consulting business seeking to enhance your business model, get the training you need to step up your game.
There are seven courses. You can take one course, or four, or all seven, it’s up to you and what you need. Thanks to generous support of our donors, we charge a reduced participation cost for each course. Click here to find out more, or contact our local office.
-
Starting a consulting business
-
Management consulting essentials
-
Managing a consulting business
-
Marketing and selling management consulting services
-
Business diagnostics for consulting
-
Project management for consulting
-
Change management
Бизнес эрхлэгчдэд таны ноу-хау хэрэгтэй
Жижиг, дунд бизнесүүд маань бизнесийн өсөлтөө ханган, өрсөлдөх чадвараа сайжруулахад мэргэжлийн ноу-хау зайлшгүй шаардлагатай гэж бид үздэг.
Зөвлөх үйлчилгээний үр дүнтэй төслийн тусламжтайгаар бизнесүүд өөрчлөн шинэчлэгддэгийг бид мэднэ. Бидэнтэй хамтран ажилладаг олон компаниуд урьд өмнө нь зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байгаагүй бөгөөд хаана, хэнд хандах вэ гэдгээ мэддэггүй байсан.
Бидний оролцоо энэ үед эхэлдэг. Бид жижиг, дунд бизнесүүдийг үндэсний зөвлөхүүдтэй холбож, зөвлөх үйлчилгээний төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн төслийн үе шат, үйл явцын талаар мэдээллээр хангаж, төслийн зардлын тодорхой хэсгээс хуваалцдаг.
Бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна
Манай үйлчлүүлэгчдэд зорилгодоо хүрэхэд нь тусалж чадах үндэсний зөвлөх мэргэжилтнүүдийг бид хайж байна. Танай байгууллага дагнасан эсвэл төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байж болно.
Үйлчлүүлэгчид маань чанартай зөвлөх үйлчилгээ авахыг хүсдэг. Харин бид түргэн шуурхай, таатай байдлаар хамтран ажиллахыг эрмэлздэг. Бид таныг үйлчлүүлэгчтэйгээ үр дүнтэй харилцаа холбоо тогтооход тусалж, төслийн хүрээнд хийх ажлууд нь тодорхой байхад анхаарах замаар төсөл эхлэхээс дуусах хүртэл төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлнэ. Бидний ажлын үр дүн ил тод харагддаг.
Манай үйлчлүүлэгчдийн 82 хувь нь төсөл хэрэгжүүлэхээс өмнө зөвлөх үйлчилгээ авч үзээгүй байсан ба жилийн дараа төслийн үр дүнг үнэлэхэд харилцагчдын 95 хувь нь дахин зөвлөх ажиллуулна гэдгээ илэрхийлсэн төдийгүй талаас илүү хувь нь зөвлөхтэй ажиллаад эхэлсэн байв.
Бидэнтэй хамтран ажилласнаар олон улсын өсөн нэмэгдэж буй 8,500 гаруй мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэж буй хэрэг юм. Ингэснээр та эдгээр мэргэжилтнүүдтэй саналаа солилцон, өөрийн салбар дахь шилдэг арга туршлагуудыг хуваалцах боломжтой болох юм. Дээрх мэргэжилтнүүдтэй хамтран бид зорилтот улс орны нийт 30,000 гаруй компани, аж ахуй нэгжид бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.
Мэргэжил дээшлүүлэх боломж
Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн ач холбогдлыг бид маш сайн ойлгодог. “Зөвлөх үйлчилгээний бизнесээ хөгжүүл” сургалт нь үр дүнтэй зөвлөх үйлчилгээг хүргэх болон зөвлөх үйлчилгээний бизнесийг амжилттай эрхлэхэд шаардлагатай гол ур чадварууд, эх үүсвэр, арга хэрэгслээр хангадаг цуврал сургалтууд юм.
Эдгээр сургалтууд нь танд зөвлөх үйлчилгээний бизнесээ эхлүүлэхээс эхлээд ашигтай, тогтвортой ажиллахад шаардлагатай “ноу-хау”-г өгөх ба жижиг, дунд бизнес эрхлэгчид төлбөр төлөхөд бэлэн өндөр чанартай зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд та бүхэнд туслах болно.
Таны туршлага ямар түвшинд байгаагаас үл хамааран зорилгодоо хүрч, зөвлөх үйлчилгээний бизнесээ тогтвортой эрхлэхэд тань тус болох зөвлөх үйлчилгээний арга хэрэгсэл болон үндсэн зарчмуудын талаар хамгийн шилдэг танхимын сургалтуудыг бид санал болгож байна. Энэхүү мэдлэгийг ашиглан мэргэжлийн зөвлөхөөр ажиллахаар сонирхож буй мэргэжилтэн, эсвэл зөвлөхийн ур чадварыг сайжруулахыг эрмэлзэж буй залуу зөвлөх, эсвэл шинэ мэргэшил эзэмшихийг хүсч буй зөвлөх үйлчилгээний фирмийн ахлах ажилтан, эсвэл бизнесийн загвараа сайжруулж, зөвлөх үйлчилгээний бизнесээ өргөжүүлэн тэлэхийг хүсч буй компанийн захирлын аль байх нь хамаарахгүйгээр Та өөрийн түвшинг ахиулахад тохирсон сургалтуудад хамрагдаарай.
Дараах 6 төрлийн сургалтыг бид санал болгож байна. Та хэрэгцээ шаардлагаасаа хамааран нэг эсвэл дөрөв, эсвэл бүх зургаан сургалтанд хамрагдах боломжтой. Биднийг дэмждэг доноруудын тусламжтайгаар хөнгөлөлттэй үнээр сургалтуудаа явуулдаг. Сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Эсвэл Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газартай холбогдоно уу:
-
Зөвлөх үйлчилгээний бизнесээ эхлүүлэх
-
Менежментийн зөвлөх үйлчилгээний үндэс
-
Зөвлөх үйлчилгээний бизнесийг удирдан зохион байгуулах
-
Зөвлөх үйлчилгээний маркетинг ба борлуулалт
-
Зөвлөх үйлчилгээнд зориулсан бизнесийн дүн шинжилгээ
-
Зөвлөх үйлчилгээний төслийн удирдлага.