ЕСБХБ ба донор орнууд Монгол улсын автомашины засвар үйлчилгээний компанийг хөгжихөд тусалж байна

ЕСБХБ ба донор орнууд Монгол улсын автомашины засвар үйлчилгээний компанийг хөгжихөд тусалж байна

By Turarbek  Bekbolotov


in english 

Зөвлөх үйлчилгээ нь Доктор Авто Сүлжээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлжээ

Монгол улс коронавирусын цар тахалтай амжилттай тэмцэж, халдварын тоог хэдхэн зуу дотор барьж чадаж байгаа боловч хил хаагдаж, худалдаа, аялал жуулчлал хязгаарлагдсанаас эдийн засгийн өсөлт буурч байна. Цар тахлын үр нөлөөг мэдэрч буй дотоодын олон бизнесүүдийн нэг нь автомашины засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн худалдаагаараа нэрд гарсан Доктор Авто Сүлжээ ХХК (ДАС ХХК) юм.

ДАС ХХК нь ЕСБХБ ба түүний донорууд болох Европын холбоо, ЕСБХБ-ны Шилжилтийн Эхэн үеийн Орнуудын Сан (Канад, Финлянд, Герман, Ирланд, Япон, Өмнөд Солонгос, Люксембург,  Нидерланд, Норвеги, Испани, Швед, Швейцар, Тайвань (Хятад)ба Их Британи) ба Япон улсын дэмжлэгийг авч ирсэн.

1998 онд автомашины суудлын бүрээс үйлдвэрлэдэг жижиг компаниас гараагаа эхэлсэн ДАС ХХК нь өнөөдөр нийслэл Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотуудыг оруулан Монгол улсад нийт найман салбартай. Тус компани нь автомашины засвар үйлчилгээ хийхээс гадна, запас болон дагалдах хэрэгслүүдийг худалдаалдаг. Монгол улсад автозам цөөн ба том хотуудаас гадагш машин явах зам муутай байдгаас болж ур чадвар сайтай автомашины засвар үйлчилгээний газрын хэрэгцээ байсаар байгаа ба энэ нь ДАС ХХК-ийн бизнесийг тус улсад хэрэгтэй, хамгийн чухал үйлчилгээнүүдийн нэг болгож байгаа юм.

Компани нь Банкны ‘Жижиг Дунд Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ’ хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг авсан нь түүнд франчайзингийн бизнесийг хөгжүүлэхэд чухал шаардлагатай хүний нөцийн менежментийн стандарт, сайжруулсан санхүүгийн тайлагнал ба удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэхэд том хувь нэмэр болсон байна.

Доктор Авто Сүлжээ нь мөн ЕСБХБ-ны хамтарсан санхүүжилтээр дотоодын банк болох ХААН Банкнаас 2.7 сая ам.долларын зээл авсан. Өнгөрсөн онд тэд өндөр өсөлттэй жижиг ба дунд бизнесүүдэд бүрэн дэмжлэг үзүүлэх зорилготой ЕСБХБ-ны “Хөх Тууз” хөтөлбөрт нэгдэж орсон юм.

Энэ бүх тусламж дэмжлэг нь ДАС ХХК-ийн бизнес хурдтай өсөж, сүүлийн найман жилийн дотор борлуулалтыг гурав дахин нэмэгдэхэд хүргэсэн ба энэ нь одоо компанийг коронавирусын хямралыг даван туулахад ач тусаа үзүүлж байна.

“Манай ашиг орлого нэмэгдсэн нь зөвлөх үйлчилгээний төслүүдийн дэмжлэгээр манай дотоод систем сайжирсантай шууд холбоотой гэж үзэж байгаа,” гэж Доктор Авто Сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Содномдоржийн Аззаяа хэлсэн юм.

Гэвч, Ковид-19 цар тахлын авчирсан тодорхойгүй байдлын улмаас энэ амжилт нь ганххад хүргэсэн байна байна. 2020 оны хавар ДАС ХХК-ийн үйлчлүүлэгчдийн тоо 20 хувиар буурсан нь түүний борлуулалтын орлого ба бэлэн мөнгөний урсгалд сөрөгөөр нөлөөлсөн байна. Мөн ханган нийлүүлэлт удаан хугацаагаар тасалдах, тодорхойгүй байдлаас болж ажилчдын сэтгэл түгших, мөн шинэ салбаруудын барилгын ажил хойшлох гэх мэт бусад бэрхшээлүүд тулгарсан байна.

Хэчнээн ийм сорилтууд гарсан ч, ДАС ХХК нь удирдлагын хүчирхэг систем болон бизнесийн ухаанаа аль болох бүрэн ашиглахыг зорьсон байна. Компани нь нөөцөө шинээр зохион байгуулах, зардлаа  оновчтой болгох мөн 2020 онд төлөвлөсөн хөгжлийн төлөвлөгөөнүүдээсээ заримыг нь хойшлуулах зэргээр хариу төлөвлөгөөг хэрэгжүүлжээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь компанийн борлуулалтыг өнгөрсөн 6-р сард хэвийн түвшиндээ эргэж ороход нь тусалсан ба одоо компани нь өмнөх алдагдлуудаа нөхөөд зогсохгүй, бас өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувийн өсөлт үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн тэд энэ онд шинээр хоёр франчайз салбар нээж 2023-2025 он гэхэд нийт франчайз салбаруудын тоог 21 болгох  төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

ДАС ХХК-ийн шинэлэг франчайзингийн загвар нь олон улсын шилдэг стандартуудад суурилсан ба ЕСБХБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр 2018 оноос хойш сайжран хөгжиж ирсэн. Тэдний олон улсын жишигт нийцсэн менежментийн системийг франчайз эзэмшигчидтэй хялбархан хуваалцах боломжтой бөгөөд эцсийн зорилго нь Төв Азийн орнууд руу өргөжих явдал юм.

"Бид 2022 он гэхэд Казахстан улсад анхны флагшип дэлгүүрээ нээх бөгөөд тэнд 100 франчайз дэлгүүр нээх зах зээл бий гэж тооцоолж байна" гэж С. Аззаяа хэллээ.

Доктор Авто Сүлжээ нь дараагийн алхамаараа ЕСБХБ-ны олон улсын бизнесийн зөвлөх үйлчилгээний дэмжлэгтэйгээр хоёроос гурван жилийн дараа IPO хийхээр төлөвлөж байна.